Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Б.Анхбаяр: Миний бие маш сайн байгаа

Намраас хойш эмчүүлж буй тэрбээр фэйсбүүктээ ингэж бичжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Б.Анхбаяр: Миний бие маш сайн байгаа
ОУХМ Б.Анхбаяр: Миний бие маш сайн байгаа. Зураг: МҮОНРТ

Уран хурц барилдаантай, бөхийн чөлөөт барилдааны тамирчин, ОУХМ Б.Анхбаяр өнгөрсөн жил Лас Вегас хотноо болсон ДАШТ-ий үеэр хүнд гэмтэл авсан билээ. Намраас хойш эмчүүлж буй тэрбээр фэйсбүүктээ ингэж бичжээ. “Сайн байна уу намайг танидаг болон фэйсбүүкийнхээ бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би АНУ-д ирээд хоёр сар болж байна. ДАШТ-ий үеэр авсан бэртлээ саяхан дахиж үзүүлээд хариугаа сонсоход 85 хувь эдгэрсэн гэсэн онош гарлаа. Тиймээс дахиад бага зэрэг эмчилгээ хийлгэж, гам барьвал бэлтгэлдээ удахгүй эргэн орохоор боллоо. Ирэх гуравдугаар сарын 1-нд MRI зураг авахуулвал үндсэн хариу эцсийн дүнгээр гарна. Гэтэл зарим хэвлэлээр намайг “Суумгай болсноор дахиж барилдаж чадахгүй нь” гэж бичжээ. Миний бие маш сайн байгаа. Дэвжээндээ тун удахгүй гарна” гэсэн байна.

Хуваалцах