Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Б.Бат-Эрдэнэ өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ

“Journeymen world classic” өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 13-14-нд АНУ-ын Нью-Йорк хотын Скенектади дүүрэгт боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Б.Бат-Эрдэнэ өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ
ОУХМ Б.Бат-Эрдэнэ өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн “Journeymen world classic” өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 13-14-нд АНУ-ын Нью-Йорк хотын Скенектади дүүрэгт боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас залуучуудын 74 кг-ын жинд зодоглосон залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Роман Дмитриевийн нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүлэв. Тэрбээр тус тэмцээнд өнгөрсөн жил мөн аваргалсан бөгөөд Нью-Йоркод нийт дөрвөн барилдаан хийж, хоёр жил дараалан түрүүлжээ.

Эл тэмцээнд Монгол, АНУ, Казахстан, ОХУ, Эстони, Литва, Латви, Итали, Франц, Австри, Перу, Гватемал, Панам, Канад, Финланд, БНСУ, Боливи, Грекийн 275 тамирчин, есөн дэвжээнд өрсөлджээ.

Хуваалцах