ОУХМ Д.Отгондалай наймдугаар сарын 15-нд тулалдана
Медалийнхаа өнгийг хувиргах тулааныг ОУХМ Д.Отгондалай наймдугаар сарын 15-нд Францын тамирчин Софиане Оумихатай хийнэ.
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн наадамд боксын 60 кг-д зодоглож буй Д.Отгондалай Алжирийн тамирчныг ялж тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа. Тэрбээр гурван үе үргэлжилсэн шөвгийн наймын тулаанд боксчин Редад Бенбазизийг 3:0-ээр илүүрхсэн билээ. Хүрэл медаль халааслаад байгаа Д.Отгондалайгийн дараагийн тулаан хэзээ болохыг бокс сонирхогч монгол түмэн асууж, лавласаар байна.
Медалийнхаа өнгийг хувиргах тулааныг ОУХМ Д.Отгондалай наймдугаар сарын 15-нд Францын тамирчин Софиане Оумихатай хийнэ.
Рио-Де-Жанейро хот дахь "Риоцентро" ордонд болох энэхүү тулааныг монгол түмэн тэсэн ядан хүлээж, тамирчныхаа дээлийн захыг мушгисаар байна.


















