Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Д.Отгондалай рингэнд гарлаа

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг жинд ОУХМ Д.Отгондалай тулалдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Д.Отгондалай рингэнд гарлаа
ОУХМ Д.Отгондалай рингэнд гарлаа. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг жинд ОУХМ Д.Отгондалай тулалдаж байна.

Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хот төрсөн. Түүний гаргасан амжилтаас дурдвал, Улсын аварга, Олон улсын боксын холбоо (AIBA)-ны "А" зэрэглэлийн тэмцээнээс хоёр мөнгө, нэг алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VIII байрын шагналтай юм. Мөн 2014 оны Азийн наадмын аварга, 2015 оны Ази тивийн АШТ-ий алтан медалийг хүртэж байсан Монгол Улсын чансаа өндөр тамирчдын нэг.

Яг одоо ОУХМ Д.Отгондалай Нидерландын тамирчин Ласруз Энрикотой тулалдаж байна.

Хуваалцах