Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

ОУХМ Д.Төмөрхүлэг хоёр дахь ялалтаа авлаа

Жүдо бөхийн 66 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Д.Төмөрхүлэг Саудын Арабын жүдоч Хамад Сулеймантай оноолт таарч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Д.Төмөрхүлэг хоёр дахь ялалтаа авлаа
ОУХМ Д.Төмөрхүлэг хоёр дахь ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 66 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Д.Төмөрхүлэг Саудын Арабын жүдоч Хамад Сулеймантай оноолт таарч, өрсөлдөгчөө иппон үнэлгээгээр цэвэр ялж, эхний ялалтаа авсан.

Хоёр дахь барилдаандаа Алжирын тамирчин Хоуд Зоурданитой оноолт тааран барилдаж, өрсөлдөгчөө яллаа. Тэрээр ийнхүү жиндээ шигшээ наймд шалгаран үлдэж байна. ОУХМ Д.Төмөрхүлэг дараагийн барилдаанаараа Италийн бөх Базилио Фабиотой хүч үзнэ.

Хуваалцах