ОУХМ Ж.Баярсайхан эсгий гутлаар шагнуулжээ
Монголын шигшээ баг өнөөдөр 14:30 цагт финалд шалгарах эрхийн төлөө Украйнтай тоглоно.
Мэдээллийн алба

ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий хасагдах шатны "Монгол vs Чех"-ийн тоглолтын шилдэг тоглогчоор ОУХМ Ж.Баярсайхан шалгарч, Орос үндэстний аз амжилтын нэгэн билэгдэл эсгий гутлар шагнуулжээ.
Монголын шигшээ баг өнөөдөр 14:30 цагт финалд шалгарах эрхийн төлөө Украйнтай тоглоно.
Манай улсын шигшээ баг 2017 онд Бэндигийн ДАШТ-ээс анхны хүрэл медалиа хүртэж байсан. Энэ удаад медалийн өнгөө хувиргах зорилготой. Тиймээс өнөөдрийн тоглолт нэн чухал болоод байна.
Баг тамирчиддаа амжилт хүсэе!


















