Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ М.Анхцэцэг хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ

Тодруулбал, огцом өргөлтөөр 93, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ М.Анхцэцэг хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ
ОУХМ М.Анхцэцэг хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Ниньбо хотноо эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, 81 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, огцом өргөлтөөр 93, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн болов.

Тэмцээн энэ сарын 20-28-ны хооронд болсон бөгөөд үүнд 28 орны 220 гаруй туйванч хүчээ сорьсон байна.

Мөн "Токио-2020" олимпийн наадмын эрхийн оноог олгов.

Монголын шигшээ баг эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин /бүтэн баг/-тай оролцсон билээ.

Хуваалцах