ОУХМ Т.Тулга хоёр өрөө байраар шагнууллаа
Мөн олимп хүртэл сар бүр хоёр сая төгрөгийн цалин өгч байхаар шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд, ҮШБ, “Арслан” клубын тамирчин ОУХМ Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авч ирсэн билээ.
Иймд Ховд нутгийн унаган хүү түүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хувийн зүгээс хоёр өрөө байр бэлэглэв.
Мөн олимп хүртэл сар бүр хоёр сая төгрөгийн цалин өгч байхаар шийдвэрлэжээ.
С.Бямбацогт үйл ажиллагааны үеэр “Миний дүү Монгол эх орон, Ховд нутгийнхаа нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж алтан соёмбот төрийн далбаагаа олимпийн тэнгэрт мандуулаарай” гэсэн юм.


















