Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Ө.Батзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

ОУХМ Ө.Батзулын Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн энэхүү амжилт нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Ө.Батзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
ОУХМ Ө.Батзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 97 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул мөнгөн медаль хүртлээ.

БНХАУ-ын Си Ань хотноо зохион байгуулагдсан тус тэмцээний 97 кг-ийн жингийн алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай барилдаж, 4:7-гоор ялагдсанаар ийнхүү мөнгөн медалийн эзэн болоод байна.

ОУХМ Ө.Батзулын Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн энэхүү амжилт нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль боллоо.

Хуваалцах