Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУОХ-ны ерөнхийлөгч талархал ирүүлжээ

ОХУ-ын нэр цэвэр тамирчдыг "Рио-2016" олимпод оролцуулах Олон улсын олимпийн хорооны шийдвэрийг тууштай дэмжсэнд талархаж, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах манай улсын олимпийн хороонд талархал ирүүлжээ.

МҮ
МҮОХ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУОХ-ны ерөнхийлөгч талархал ирүүлжээ
ОУОХ-ны ерөнхийлөгч талархал ирүүлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нэр цэвэр тамирчдыг "Рио-2016" олимпод оролцуулах Олон улсын олимпийн хорооны шийдвэрийг тууштай дэмжсэнд талархаж, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах манай улсын олимпийн хороонд талархал ирүүлжээ. Талархалд,

"Хүндэт Ж.Отгонцагаанд

ОХУ-ын баг тамирчдыг "Рио 2016" зуны олимпод оролцуулахтай холбоотой ОУОХ-ны удирдах зөвлөлийн санал нэгтэй гаргасан шийдвэрийг дэмжиж ирүүлсэн захианд тань талархлаа илэрхийлье.

Допингийн эсрэг бидний тэмцэлтэй сэтгэл нэгдэж , дэлхий даяар буй цэвэр, шударга тамирчдын эрхийг хамгаалах хөдөлгөөнд нэгдэж буйг тань үнэлж байна. Одоо хамтдаа "Рио 2016" олимпийн наадмыг сэтгэл дүүрэн, амжилттай тэмдэглэцгээе.

Хүндэтгэсэн, Томас Бах" гэжээ.

МҮОХ, ОХУ-ын тамирчидтай холбоотой допингийн асуудал дэгдсэнээс хойш хойд хөршийнхөө талд зогсож, нэр цэвэр тамирчдыг олимпод оролцуулах ОУОХ-ны бодлогыг тууштай дэмжиж ирсэн юм.

Хуваалцах