Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУОХ-ны тамирчдын комиссын даргаар Елена Исинбаеваг сонголоо

“Рио-2016” олимпийн наадмын үеэр ОУОХ-ны тамирчдын комиссын сонгууль Улаанбаатарын цагаар өчигдөр 03:00 цагт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү сонгуульд олимпийн тосгонд байрлаж байгаа тамирчдаас 6000 гаруй нь санал өгснөөр найман жилийн хугацаанд ОУОХ-ны гишүүний алба хаших хүмүүсийн нэрс тодорлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУОХ-ны тамирчдын комиссын даргаар Елена Исинбаеваг сонголоо
ОУОХ-ны тамирчдын комиссын даргаар Елена Исинбаеваг сонголоо. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын үеэр ОУОХ-ны тамирчдын комиссын сонгууль Улаанбаатарын цагаар өчигдөр 03:00 цагт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү сонгуульд олимпийн тосгонд байрлаж байгаа тамирчдаас 6000 гаруй нь санал өгснөөр найман жилийн хугацаанд ОУОХ-ны гишүүний алба хаших хүмүүсийн нэрс тодорлоо.

Үүнд комиссын даргаар тулгууртай харайлтын тамирчин, ОУХ-ын иргэн Елена Исинбаеваг томилов. Харин гишүүдээр туялзуур сэлэмний тамирчин, ХБНГУ-ын иргэн Бритта Хайдимен, ширээний теннисний тамирчин, БНСУ-ын иргэн Рью Сун Мин, хөнгөн атлетикийн тамирчин, ОХУ-ын иргэн Елена Исинбаева, усанд сэлэлтийн тамирчин, Унгарын иргэн Даниель Гюрта нар сонгогдлоо.

Хуваалцах