Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Outlaw" хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ

"Outlaw" хамтлаг энэ сарын 25-ны 19:00 цагт “CROCUS Event Hall”-д “Lovebeat” бие даасан тоглолтоо хийх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Outlaw" хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ
"Outlaw" хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

"Outlaw" хамтлаг энэ сарын 25-ны 19:00 цагт “CROCUS Event Hall”-д “Lovebeat” бие даасан тоглолтоо хийх гэж байна. 2012 онд “Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо хийснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байсан тус хамтлагийн залуус энэ тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Тоглолтод "Outlaw" хамтлагийнхан 28-32 хит дуугаа дуулж, сонсогч фэнүүддээ бэлэг барих юм байна. Түүнчлэн “Lovebeat” тоглолтод амьд хөгжмийн "UFO" хамтлаг оролцох аж.

Хамтлагийн залуус “Lovebeat" тоглолтын талаар ярихдаа "Хөгжмийн төгс дуугаралт, гэрэл, лед дэлгэцийн гайхамшгийг уран бүтээлтэйгээ хослуулж, мартагдашгүй оройг фэнүүддээ зориулна" гэлээ.

"Outlaw" хамтлагийнхан “Би дуулж өгье” шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Та бүхэнд тус хамтлагийн фэнүүдийн сонсох дуртай "Зүрхэн тэнгэрийн наран" дууг хүргэе.

Хуваалцах