Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОУВС-ийн Техникийн туслалцааны үнэлгээний баг Татварын ерөнхий газарт ажиллалаа

Багийн бүрдэлдэхүүнд богино хугацааны зөвлөхөөр Ирэне Башабе, Торстен Кумберланд Иакобсен, Лидия Софрона нар ажиллаж Монголын татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг сайн гэж дүгнэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУВС-ийн Техникийн туслалцааны үнэлгээний баг Татварын ерөнхий газарт ажиллалаа
ОУВС-ийн Техникийн туслалцааны үнэлгээний баг Татварын ерөнхий газарт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Олон Улсын Валютын Сангийн Төсвийн асуудал эрхэлсэн газраас Монголын татварын албанд хэрэгжиж буй “Техникийн туслалцаа”-ны хөтөлбөрийн хүрээнд эдийн засагч Майкл Хардигаар ахлуулсан үнэлгээний баг 2024 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд ажиллав.

Багийн бүрдэлдэхүүнд богино хугацааны зөвлөхөөр Ирэне Башабе, Торстен Кумберланд Иакобсен, Лидия Софрона нар ажиллаж Монголын татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг сайн гэж дүгнэв.

Үнэлгээний баг Маргаан таслах үйл явц, Том татвар төлөгчийн татварын хууль мөрдөлтийн байдал ба бусад чиглэлээр үнэлгээ хийж, цаашид сайжруулах зөвлөмж өгч, Монголын татварын албаны 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгах олон улсын сайн туршлагуудаас зөвлөмж болголоо гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах