“Оюухай-2014” наадамд M.Уянсүх түрүүллээ
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадам Хэнтий аймгийн Дархан суманд боллоо. Ес дэх удаагаа болж буй тус наадамд 30 гаруй яруу найрагч оролцсон байна.
Мэдээллийн алба

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадам Хэнтий аймгийн Дархан суманд боллоо. Ес дэх удаагаа болж буй тус наадамд 30 гаруй яруу найрагч оролцсон байна.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх түрүүлж, яруу найрагч Б.Чулуунцэцэг дэд байрын эзэн болжээ. Удаах байруудад В.Нэргүй, Б.Энхжаргал, залуу яруу найрагч Э.Гантулга нар шалгарчээ.
Наадмыг Р.Чойномын нэрэмжит “Өд” сан, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Монгол “Уламжлал” академи хамтран зохион байгуулсан юм.


















