Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Оюухай” наадмын найрагчдын нэрс тодорлоо

Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” яруу найргийн наадам зургаадугаар сарын 13-15-нд Хэнтий аймгийн Дархан суманд болно. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадмыг анх 1993

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюухай” наадмын найрагчдын нэрс тодорлоо
“Оюухай” наадмын найрагчдын нэрс тодорлоо. Зураг: МҮОНРТ

Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” яруу найргийн наадам зургадугаар сарын 13-15-нд Хэнтий аймгийн Дархан суманд болно. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадмыг анх 1993 онд санаачилсан бөгөөд энэ удаа ес дэх жилдээ болох гэж байна. Наадамд оролцохоор эхний шатны шалгаруулалтад 90 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд дараах 25 найрагчийг тодруулжээ.

“Оюухай-2014” наадамд Б.Алтанхуяг, Л.Ганзул, Н.Минжинсайхан, А.Түмэнбаяр, Э.Хишигсүрэн, С.Начин, Б.Энхтөр, О.Цэнд-Аюуш, Б.Энхжаргал, Б.Төгсжаргал, М.Уянсүх, Д.Гансүрэн, А.Анхбаатар, Б.Чулуунцэцэг, Э.Гантулга, В.Нэргүй, Т.Дарханхөвсгөл, М.Наранболд, Ш.Батцэцэг, Г.Ишхүү, Т.Саранчимэг, Д.Наранцэцэг нарын 22 найрагч шалгарч, дараагийн даваанд шүлгээ унших эрхтэй болсон байна. Үүн дээр оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд эхний гурван байр эзэлсэн Г.Оргилболд, Р.Улам-Оргих, Г.Сүхбаатар нарын залуу найрагчид нэмэгдэж орох юм байна.

Түлхүүр үг:“Оюухай” наадмын найрагчдын нэрс тодорлоо
Хуваалцах