Оюун ухааныг эрхэмлэн дээдлэгч залуучууд эвлэлдэн нэгдэж бясалгал хийнэ
Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Залуучуудын Холбоо, Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс, Оюунлаг Буддист Нийгэмлэгээс хамтран зохион байгуулах "Бясалгал Флаш Моб" арга хэмжээ өнөөдөр 18:00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулагдах гэж байна.
Арга хэмжээнд 1000 залуус оролцох бөгөөд сонирхсон залуус хүрэлцэн ирж оролцох боломжтой юм байна. Тус арга хэмжээний үеэр нийгэмд дахин битгий хэн нэгнийг үзэл баримтлал, явдал мөрөөр нь ялгаж хэлмэгдүүлээсэй, оюуны болон биет өв уламжлал бүтээлийг бүү устгаж сүйтгээсэй гэсэн эрхэм зорилгоор оюун ухааныг эрхэмлэн дээдлэгч залуучууд эвлэлдэн нэгдэж бясалгал хийнэ.


















