Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюуны спортын тамирчид дэлхийн есөн рекордыг шинэчлэв

бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын 12 дээд амжилт болон дэлхийн есөн дээд амжилтыг шинэчилжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюуны спортын тамирчид дэлхийн есөн рекордыг шинэчлэв
Оюуны спортын тамирчид дэлхийн есөн рекордыг шинэчлэв. Зураг: МҮОНРТ

"Megamind memory championship" оюуны спортын тэмцээн энэ сарын 29-нд Монгол-Японы төвд болсон.

Тус тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн 95 тамирчин хараа, сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрөлд бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд энэ удаагийн тэмцээнд олон улсын цолтой (ОУ-ын их састер 2, их мастер 2, ОУ-ын мастер 7) 11 тамирчин оролцсон нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгожээ.

Ийн тэмцээний дүн гарахад бага насны ангилалд Ш.Наранбат (5128 оноо), өсвөрийн ангилалд өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер Э.Лхагвадулам (7328 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын их мастер Н.Энхшүр (8277 оноо) нар тэргүүлж цомын эзэн болов.

Түүнчлэн тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор ОУ-ын их мастер, Гиннесийн рекорд эзэмшигч Н.Энхшүр (8277 оноо) нийт тамирчдаа тэргүүлж аваргаар тодорчээ. Мөн бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын 12 дээд амжилт болон дэлхийн есөн дээд амжилтыг шинэчилжээ.

Хуваалцах