Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутан сагсчид эзэн орны багтай нөхөрсөг тоглолт хийлээ

Эрэгтэйчүүдийн оюутны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон манай сагсчид дагах тоглолт хийх байсан ч БНХАУ-ын баг эзэн орны шигшээд хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутан сагсчид эзэн орны багтай нөхөрсөг тоглолт хийлээ
Оюутан сагсчид эзэн орны багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн оюутны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон манай сагсчид дагах тоглолт хийх байсан ч БНХАУ-ын баг эзэн орны шигшээд хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл хамтарсан бэлтгэлийн үеэр эзэн орны хоёрдугаар шигшээ баг нөхөрсөг тоглолт хийх санал тавьсны дагуу хоёр баг нөхөрсөгөөр өрсөлджээ. Уг тоглолт 73-61 тооны харьцаагаар өндөрлөж манай баг илүүрхсэн байна. Тоглолтын үеэр Тайваньчууд манай шигшээ багийн ур чадвар хурдацтай өссөнийг онцлон туршлага судалжээ.

Манай сагсчид энэ удаагийн Азийн оюутны аварга шалгаруулах V тэмцээний хоёрдугаар тойрогт харамсалтайгаар шалгарч чадаагүй ч хэсэгтээ БНХАУ-ын багт хожигдож Тайвань, Макаогийн багуудыг хожсон. Харин зохион байгуулагч орны сагсчид БНХАУ-ын багийг хожсоноор дараагийн тойрогт шалгарсан юм.


Хуваалцах