Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутан сагсчид тавдугаар байрт орлоо

Тайванийн Тайпей хотноо оюутны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний шувтрагын тоглолтууд болж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутан сагсчид тавдугаар байрт орлоо
Оюутан сагсчид тавдугаар байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Тайванийн Тайпей хотноо оюутны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний шувтрагын тоглолтууд болж байна. Тэмцээнийг зорьсон манай оюутны сагсан бөмбөгийн шигшээ баг тавдугаар байрын төлөө Макаогийн багтай тоглож, 97:52-оор онооны харьцаагаар илүүрхлээ. Ийнхүү тэд шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлж байна.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай сагсчид хэсэгтээ БНХАУ, Макао, Тайванийн багтай таарсан. Тэд эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж хожигдсон ч Тайвань, Макаогийн багийг дараалан хожсон. Хагас шигшээд БНХАУ-Тайванийн багийн тоглолтод эзэн орны баг хожсоноор манай сагсчид дагах тоглолт хийх боломжгүй болсон билээ.

Хуваалцах