Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Оюутан цэрэг–2025” хөтөлбөрийн хүрээнд 5 км маршийг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цэрэг–2025” хөтөлбөрийн хүрээнд ҮБХИС-ийн Шар хад хээрийн сургалтын төвд сургалтад хамрагдаж буй оюутан цэргүүдэд зориулсан 5 км марш тактикийн бэлтгэлийг амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Оюутан цэрэг–2025” хөтөлбөрийн хүрээнд 5 км маршийг амжилттай зохион байгууллаа
"Оюутан цэрэг–2025” хөтөлбөрийн хүрээнд 5 км маршийг амжилттай зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цэрэг–2025” хөтөлбөрийн хүрээнд ҮБХИС-ийн Шар хад хээрийн сургалтын төвд сургалтад хамрагдаж буй оюутан цэргүүдэд зориулсан 5 км марш тактикийн бэлтгэлийг амжилттай зохион байгууллаа.

Тус марш нь оюутан цэргүүдийн бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүй, багаар ажиллах чадвар, цэргийн анхан шатны бэлтгэл, зохион байгуулалт, сахилга дэг журам зэрэг олон талын хөгжлийг дэмжих зорилготойгоор хөтөлбөрт тусгагдсан үндсэн сургалтын нэг хэсэг юм.

Маршийн явцад рот, салааны захирагч нар оюутан цэргүүдээ замын туршид удирдан чиглүүлж, маршийн зохион байгуулалт сахилга баттай, бүрэн бүрэлдэхүүнээрээ зорьсон цэгт амжилттай хүрсэн нь энэхүү сургалтын үр дүнг илтгэсэн байна.

Хуваалцах