Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутны “Универсиад” наадам Алмата хотод болно

Дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” 28 дугаар их наадам энэ сарын 29-өөс хоёрдугаар сарын 8-ны хооронд Казахстаны Алмата хотноо болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны “Универсиад” наадам Алмата хотод болно
Оюутны “Универсиад” наадам Алмата хотод болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” 28 дугаар их наадам энэ сарын 29-өөс хоёрдугаар сарын 8-ны хооронд Казахстаны Алмата хотноо болно.

Энэхүү наадам олон улсын оюутны спортын холбоо, Казахстан Улсын Засгийн газрын ивээл дор зохиогдох гэж байна. Наадамд таван тивийн, 57 орны 3000 тамирчин, төлөөлөгчид спортын 12 төрөлд, 86 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Наадамд ИДС-ийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид улс эх орноо төлөөлөн тухайн орны Оюутны спортын холбооны удирдлага дор оролцдог юм.

Хуваалцах