Озэки Гоэйдо зодог тайлна
Энэхүү шийдвэрийн гол шалтгаан нь бэртэл. Тодрулбал, түүний зүүн хөлний шагай хүнд бэртэлтэй байгаа нь дэвжээгээ орхихоос өөр аргагүй болгожээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн чанасаа өндөр бөхчүүдийн нэг озэки Гоэйдо зодог тайлахаар болжээ. Тэрбээр сая өнгөрсөн Хацү башёг таван даваа, 10 унаатай өндөрлүүлж, цолоо хураалгасан юм.
Энэхүү шийдвэрийн гол шалтгаан нь бэртэл. Тодрулбал, түүний зүүн хөлний шагай хүнд бэртэлтэй байгаа нь дэвжээгээ орхихоос өөр аргагүй болгожээ.
Тэрбээр зодог тайлах бичиг баримтаа нэгтгэж дуусангуут хэвлэлийн бага хурал зарлах юм байна.


















