Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Батхуягийн “Эсрэг цаг”, “Хүүрнэл зүрх” номуудын нээлт боллоо

Зохиолч, судлаач П.Батхуягийн ээлжит шинэхэн номууд саяхан хэвлэгдэн гараад байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Батхуягийн “Эсрэг цаг”, “Хүүрнэл зүрх” номуудын нээлт боллоо
П.Батхуягийн “Эсрэг цаг”, “Хүүрнэл зүрх” номуудын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын утга зохиолын нэгэн үеийн содон төлөөлөгчийн нэг, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуягийн “Хүүрнэл зүрх”, “Эсрэг цаг” шинэ номуудын нээлт өнөөдөр “Интерном” номын дэлгүүрт боллоо.

“Эсрэг цаг-2” нэртэй эсээ шүүмж, нийтлэлийн бүтээлд нь зохиолчийн сүүлийн үед бичсэн урлаг утга зохиолын төдийгүй, уншигчдын сонирхолыг ихэд татах болсон кино шүүмжүүд нь багтжээ.

Мөн нийгэм, боловсрол, хүний ёс суртахууны асуудлыг хөндсөн эсээ нийтлэлүүдийг нь энэ номноос уншиж болно.

Өнгөрөгч оны дундуур хэвлэгдэн гарсан “Эсрэг цаг” номныхоо үргэлжлэл болгож хэвлэсэн шинэ номонд “Б.Явуухулангийн мөрөөдөл”, “Эзэнт гүрний туульс буюу С.Эрдэнэболдын нууц товчоо”, “Бас бус зүйл”, “Бэсрэг жүжгийн төсөл дотор буруугүй буруутнууд”, “Зүүдэнд ч оромгүй “поошиг”, “Түүхий кинонуудын түүвэр шүүмж буюу миний ах атаман” зэрэг шүүмж, нийтлэлийн бүтээлүүд нь багтсан байна.

Хуваалцах