Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Бүрэнтөгсийн ээлжит түрүү

Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Бүрэнтөгсийн ээлжит түрүү
П.Бүрэнтөгсийн ээлжит түрүү. Зураг: МҮОНРТ

МҮБХ, “Сүлд” телевизтэй хамтран Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. Тус барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин, улсын начин Э.Энхбат, Ж.Отгонбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.

Тэднээс Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв. Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

Хуваалцах