Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн уралдаанд манай таван дуучин оролцож байна

П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн уралдаан Москва хотын Хөгжмийн дээд сургуулийн Их танхимд аугаа их хөгжмийн зохиолчийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертоор нээлтээ хийжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн уралдаанд манай таван дуучин оролцож байна
П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн уралдаанд манай таван дуучин оролцож байна. Зураг: МҮОНРТ

П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн уралдаан Москва хотын Хөгжмийн дээд сургуулийн Их танхимд аугаа их хөгжмийн зохиолчийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертоор нээлтээ хийжээ.

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн уралдаанд энэ жил манай улсаас таван дуучин ая дуугаа өргөж байна. Уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцож байна. Уралдаанд дэлхийн 45 орны төлөөлөгч оролцож байгаа юм. П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдаан зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 2 хүртэл Москва, Санкт-Петербург хотод явагдах юм. Уламжлал ёсоор олон улсын уралдаан ирэх сарын 2-ны өдөр болох “Гала” концертоор өндөрлөнө.

Хуваалцах