П.И.Чайковскийн уралдаан ба Г.Ариунбаатар
Энэ сарын 17-нд эхэлсэн, 28,29-нд дээр хотуудад шагналтнуудын нэгдсэн тоглолт болсноор өндөрлөх юм.
Мэдээллийн алба

П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуучдын олон улсын XVI уралдаан Москва, Санкт-Петербург хотод үргэлжилж байна.
Энэ сарын 17-нд эхэлсэн, 28,29-нд дээр хотуудад шагналтнуудын нэгдсэн тоглолт болсноор өндөрлөх юм.
Энэ удаагийн уралдааны нээлтийн тоглолтоор суут хөгжмийн зохиолчийн алдартай цөөн бүтээлийг дээжлэн эгшиглүүсний нэг нь "Гилбэрийн хатан" дуурийнх нь Елецкийн ари байлаа.
Үүнийг түрүүчийн уралдааны гран при шагналт Г.Ариунбаатар дуулсан юм.


















