Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

П.Лхамдэгд ялагдал хүлээлээ /бичлэг/

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын зургаа дахь өдрийн тэмцээнүүд өнөөдөр болж байна. МNB нэгдүгээр сувгаар Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Лхамдэгд ялагдал хүлээлээ /бичлэг/
П.Лхамдэгд ялагдал хүлээлээ /бичлэг/. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын зургаа дахь өдрийн тэмцээнүүд өнөөдөр болж байна. МNB нэгдүгээр сувгаар Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жин, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жингийн барилдаанууд шууд дамжуулагдаж байна.

Эхний барилдаан -100 кг-д Украйнын бөх Блошенко Артем Узбекийн бөх Курбонов Соибтай барилдаж цэвэр ялснаар эхлүүлсэн. Тэгвэл 78 кг-ын жинд манай бөх П.Лхамдэгд Унгарын бөх Жу Абигелтэй барилдаж ялагдал хүлээлээ. Удахгүй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр барилдана. Тэрбээр эхний тойрогт Кубын тамирчин Армен Теростой хүч үзнэ.

Хуваалцах