Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Нямлхагва өгүүллэгийн номоо “өлгийдлөө”

Тэрбээр өмнө нь “Сэрүүн гэрэлт”, “Алтан хагсуурга” зэрэг яруу найргийн 10-аад ном хэвлүүлсэн бол энэ удаа уншигчдадаа өгүүллэгийн номоо өргөн барьж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Нямлхагва өгүүллэгийн номоо “өлгийдлөө”
П.Нямлхагва өгүүллэгийн номоо “өлгийдлөө”. Зураг: МҮОНРТ

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва "Машид тунгалаг" номоо “өлгийджээ”. Тэрбээр өмнө нь “Сэрүүн гэрэлт”, “Алтан хагсуурга” зэрэг яруу найргийн 10-аад ном хэвлүүлсэн бол энэ удаа уншигчдадаа өгүүллэгийн номоо өргөн барьж байна.

Тус номын редактороор Урлаг судлалын ухааны доктор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, зохиолч, зураач Жүмпэрэлийн Саруулбуян ажиллажээ. Тэрбээр “Энэхүү өгүүллэгүүдэд түүний бага насны амьдралын дүр зургийг их талын өгүүлэмжтэй хослуулан, ингэн тэмээний буйлаанаар эгшиг шуранхайг сэтгэлд ивлүүлжээ. Олдохын талын бараа, тэмээний алхаа, айргийн амт, нутгийн салхины шивнээ, гоо залуу бүсгүйн гунхсан алхаа, мартагдашгүй харц П.Нямлхагвыг жинхэнэ Монгол малчны ахуйгаас ургасан ургуул хэлтэй сайн зохиолч болж яваа юм байна гэж бодоход хүргэв” гэсэн байв.

Хуваалцах