П.Орхон дагаж барилдахаар боллоо
ОХУ-ын тамирчин Валерия Коблова аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсноор манай улсын тамирчин П.Орхонд дагах барилдаан хийх боломж бүрдээд байна.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн 58 кг жингийн чөлөөт бөхийн барилдаан Рио-Де-Жанейро хотноо үргэлжилж байна. Энэ жинд зодоглосон ОУХМ П.Орхон шөвгийн 16-д ОХУ-ын бөх Валерия Сергеевна Кобловад ялагдсан. Гэхдээ түүний хувьд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэх нь Валерия Сергеевна Кобловагаас шалтгаалж байсан юм. ОХУ-ын тамирчин Валерия Коблова аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсноор манай улсын тамирчин П.Орхонд дагах барилдаан хийх боломж бүрдээд байна.


















