Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Орхон домогт Каориг Ичог дахин ялна гэв

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-при” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-д П.Орхон дэлхийн 10 удаагийн аварга, Японы домогт бөх Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртэж, ихээхэн шуугиан тарьсан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Орхон домогт Каориг Ичог дахин ялна гэв
П.Орхон домогт Каориг Ичог дахин ялна гэв. Зураг: МҮОНРТ

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-при” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-д П.Орхон дэлхийн 10 удаагийн аварга, Японы домогт бөх Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртэж, ихээхэн шуугиан тарьсан.

Дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичо 2002 оноос хойш өөрийн жиндээ нэг ч удаа ялагдаж үзээгүй, дэлхийн дэвжээнд босоо аварга хэмээн дархлагдаад байсан.

И.Ярыгиний тэмцээнээр манай залуу бөхөд ялагдсаны дараа тэрбээр нэлээд дарамтад оржээ. Ичо "Тэр охин Олимпийн наадамд заавал ирээсэй. Би ялагдлын хариугаа авмаар байна" хэмээн ярьжээ. Тэгвэл домогт аваргыг ялсан П.Орхон “Япон бөхчүүд нэг ялагдсан хүнээсээ маш их айж бэргэдэг. Тиймээс ч би 2016 оны олимпод оролцож дахиад ялахыг хүсч байна. Тэгэхийн тулд мэдээж асар их бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

П.Орхон тэмцээнд оролцохоор явахынхаа өмнө гэр бүлийнхэндээ "Каори Ичог ялчихаад ирнэ" хэмээн тоглоом шоглоомоор ярьж байжээ.

Хуваалцах