П.Орхон "Рио-2016" Олимпийн эрх авлаа
"Рио-2016" зуны Олимпийн XXXI наадмын чөлөөт бөхийн эрхийн төлөөх Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод боллоо.
Мэдээллийн алба

"Рио-2016" зуны Олимпийн XXXI наадмын чөлөөт бөхийн эрхийн төлөөх Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод боллоо. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд зодоглосон ОУХМ П.Орхон Казахстаны бөх Айм Абдилдинаг 15:2 онооны давуугаар, Энэтхэгийн Сакши Маликийг 4:0-ээр ялснаар шигшээ барилдаанд шалгарч, Олимпийн эрх авлаа.
Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Айсулуу Тыныбековад 5:10-аар ялагдсан байна. Ингэснээр П.Орхон ирэх наймдугаар сард Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичод даагаа нэхэх боломжийг олгож байна.


















