Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Тэмүүжин эхний ялалтаа авлаа /Бичлэг/

Монгол Улсаас түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр олимпийн наадамд оролцож байна.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Тэмүүжин эхний ялалтаа авлаа /Бичлэг/
П.Тэмүүжин эхний ялалтаа авлаа /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр олимпийн наадамд оролцож байна. Энэхүү төрөлд оролцож байгаа анхны монгол тамирчин бол П.Тэмүүжин юм. Түүний хувьд эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд эхний тойрогтоо Мексикийн тамирчин Саул Гутьрресийг 11:12 харьцаатайгаар яллаа. Саул Гутьрресийн хувьд дэлхийн чансаанд гуравт бичигддэг ажээ.

Ингээд манай тамирчны дараагийн учраа Дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт, ЕАШТ-ий хоер удаагийн аварга Жоел Гонзалез билээ. Шөвгийн наймын финалийн тоглолтууд 04:45 цагаас эхлэх болно.

Дашрамд дурдхад П.Тэмүүжингийн хувьд олимпийн наадам эхэлсэнээс хойш нэг үед арван оноо авсан анхны тамирчин боллоо.

Зурган дээр дарж бичлэгийг үзнэ үү.

Хуваалцах