Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Тэмүүжин ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсад “Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн зохион байгуулагдахад эрх авсан билээ. Тэрбээр “Рио- 2016” олимпийн наадамд таеквондогийн төрлийн 68 кг-ын жинд эх орноо төлөөлөн төрөлдөө ганцаар хүч үзнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Тэмүүжин ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулна
П.Тэмүүжин ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр олимпийн наадамд тамирчин оролцох гэж байна. Тэр бол "Алдар" спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсад “Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн зохион байгуулагдахад эрх авсан билээ. Тэрбээр “Рио- 2016” олимпийн наадамд таеквондогийн төрлийн 68 кг-ын жинд эх орноо төлөөлөн төрөлдөө ганцаар хүч үзнэ.

П.Тэмүүжингийн амжилтаас дурьдвал:

  • Оюутны ДАШТ, Азийн АШТ-ий V байр.

  • Зүүн Азийн наадмаас хүрэл, оюутны Азийн АШТ-ээс алт, хүрэл медаль.

  • “Korea Open”, “Jonju Open” тэмцээний хүрэл медаль.

  • “Asian pacific championship” тэмцээний алтан медаль.

  • УАШТ-ээс таван алтан медаль.

  • “Asian pacific championship”-д түрүүлэхдээ шилдэг тамирчнаар шалгарсан.

  • Таеквондогийн хар бүс, гурван дантай тамирчин.

  • “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Рио-г зорих “тийз” захиалсан

Манай тамирчин эхний тойрогт Мексикийн тамирчин Саул Гутьеррес Маседотай учраа таарчээ. Тэдний тулаан энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 00:45 цагт болно.

Хуваалцах