П.Тэмүүжин өнөөдөр дэвжээнд гарна
“Рио-2016” олимпийн наадмын 13 дахь өдөр өнөөдөр болж байна. Энэ өдөр таэквондогийн 68 кг-ын тулаанд П.Тэмүүжин өрсөлдөх бөгөөд тэрбээр Мексикийн тамирчин Саул Гутьррестэй дэвжээнд гарна. Мексикийн тамирчны хувьд 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Энэ жинд 16 тамирчин өрсөлдөж байгаа.
Мэдээллийн алба

П.Тэмүүжин нь 1994 оны зургадугаар сарын 2-нд Дархан-Уул аймагт төрсөн. 2013 оны Зүүн Азийн наадмын хүрэл, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл, 2016 оны олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.