П.Тэмүүжингийн тулаан эхэллээ /Шууд/
П.Тэмүүжин, Саул Гутьрресийг ялбал Хорват, Испани улсын тамирчдын аль хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөх юм.
Мэдээллийн алба

Яг одоо таэквондогийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй манай тамирчин П.Тэмүүжин тулаанаа эхлүүлж байна. Түүний эхний учраа Мексикийн тамирчин Саул Гутьррес юм. Мексикийн тамирчны хувьд 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Түүнчлэн энэ жинд 16 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Манай улсын хувьд анх удаа таэквондогийн төрөлд тамирчин илгээсэн бөгөөд манай тамирчин Зүүн Азийн наадмын хүрэл, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл, 2016 оны олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан ажээ.
П.Тэмүүжин, Саул Гутьрресийг ялбал Хорват, Испани улсын тамирчдын аль хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөх юм. Шууд эфирийг ЭНДЭЭС үзээрэй.


















