Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Тунгалаг Олон улсын олимпийн хорооны комиссын албан ёсны гишүүн болов

П.Тунгалаг нь 2015 оноос эхлэн Монгол Улсаас ОУОХ-ны комисст данстай цорын ганц бөгөөд анхны эмэгтэй төлөөлөгч боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Тунгалаг Олон улсын олимпийн хорооны комиссын албан ёсны гишүүн болов
П.Тунгалаг Олон улсын олимпийн хорооны комиссын албан ёсны гишүүн болов. Зураг: МҮОНРТ

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 20+20” хөтөлбөрийн дагуу ОУОХ-ны шинэчлэгдсэн салбар комиссууд ба түүний гишүүдийн нэрсийг албан ёсоор нийтэд сонордууллаа. ОУОХ нь 13 салбар комисстой ажиллах бөгөөд МҮОХ-ны спортын наадам ба холбоод хариуцсан референт Пүрэвсамбуугийн Тунгалаг комисст гишүүнээр сонгогдсон юм.

П.Тунгалаг нь Англи хэлний багш орчуулагчийн мэргэжилтэй, 1999 оноос МҮОХ-нд ажиллаж буй, эмэгтэйчүүд ба спорт комиссын зохицуулагчийн сонгуульт албыг гүйцэтгэдэг. Азийн олимпийн зөвлөл (OCA)-ийн “Эмэгтэйчүүд ба спорт” комиссын гишүүн байсан, 2004, 2006, 2008, 2010, 2012 оны зун, өвлийн олимпийн наадамд Монголын багийн штабын OCA, IOC-ийн эмэгтэйчүүд ба спортын чиглэлийн олон арга хэмжээнд идэвхтэй оролцсон юм.

Өмнө нь МҮОХ-ны ерөнхий нарийн бичигийн дарга Ж.Отгонцагаан 2012-2013 онд “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүн. Харин өдгөө 88 нас сүүдэр зооглосон Ш.Магван 1977 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр сонгогдож, 2009 оноос хүндэт гишүүн болсон билээ. П.Тунгалаг нь 2015 оноос эхлэн Монгол Улсаас ОУОХ-ны комисст данстай цорын ганц бөгөөд анхны эмэгтэй төлөөлөгч боллоо.

Хуваалцах