П.Тунгалаг Олон улсын олимпийн хорооны салбар комиссын гишүүнээр сонгогджээ
Монголын үндэсний олимпийн хорооны референт П.Тунгалаг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бахын баталсан ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” салбар комиссын гишүүнээр сонгогджээ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпийн хорооны референт П.Тунгалаг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бахын баталсан ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” салбар комиссын гишүүнээр сонгогджээ. П.Тунгалаг нь 1999 оноос МҮОХ-нд ажиллаж байгаа бөгөөд ийнхүү 2015-2016 онд ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисст Монгол Улсаа төлөөлөх анхны эмэгтэй төлөөлөгч, гишүүн болж байгаа юм.


















