Пакистан, Энэтхэг улсын зөрчил маргаан хурцдах шинжтэй боллоо
Мягмар гарагт Пакистаны хойд бүсийн Балакот гэдэг тосгонд Энэтхэгийн талаас террористуудын байрлалыг устгах зорилгоор агаарын цохилт хийсэн гэж мэдэгдсэн
Мэдээллийн алба

Мягмар гарагт Пакистаны хойд бүсийн Балакот гэдэг тосгонд Энэтхэгийн талаас террористуудын байрлалыг устгах зорилгоор агаарын цохилт хийсэн гэж мэдэгдсэн бол лхагва гарагт Пакистан “Агаарын орон зайд нь нэвтэрсэн Энэтхэгийн хоёр онгоцыг унагаж, нэг нисгэгчийг нь баривчилсан” гэж мэдээлж байна.
Одоогоор сүүлд болсон хэргийн талаар Шинэ Дели ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Хэдэн өдрийн өмнө Энэтхэгийн талын цэргийн цуваа руу амиа золиослогч тэсрэх материал бүхий машинаар халдаж, 40 гаруй цэрэг нь үрэгдсэн. Үүнд Энэтхэгийн талаас Пакистаныг газар нутаг дээрээ террористуудыг байлгаж, хаацайлж хамгаалдаг гэж буруутгасан юм.
Хариуд нь Пакистаны Ерөнхий сайд Имран Хан "Хэрэв Энэтхэгийн цэрэг манайд халдаж ажиллагаа явуулбал ижилхэн хариу барина" гэж анхааруулсан. Хоёр тал дипломат харилцаагаа цуцалж, Энэтхэгийн талаас Гаалийн татвараа 200 хувьд хүргэж өсгөөд байгаа юм.



















