"Панатинаикос" 8 дахь хожлоо авлаа
Грекийн Афины "Панатинаикос" баг "Евро лиг"-ийн тэмцээний 13-р тойрогт Италийн "Милан"-тай учраа таарлаа.
О.
О.Сонинбаяр
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Грекийн Афины "Панатинаикос" баг "Евро лиг"-ийн тэмцээний 13-р тойрогт Италийн "Милан"-тай учраа таарлаа. "Панатинаикос"-ын залуус энэ өдөр өрсөлдөгчөө 4 үеийн турш илүүрхэн тоглож 86:72-н харьцаатай хожжээ. Грекийн баг 8 хожил, 5 хожигдолтой "Евро лиг"-ийн тэмцээний хүснэгтийн 5-р байрт бичигдэж байна. Европ тивийн тэргүүн лигт өрсөлдөж байгаа шилдэг 16 багийн 8 нь дараагийн шатанд өрсөлдөнө.
Хуваалцах


















