Пападопулос “Гамбург”-т хожил авчирлаа
“Бундес лиг”-ийн шилдэг багуудын нэг “Байер Леверкузен” улирлын 19 дэх тоглолтдоо “Гамбург” клубын талбайд зочиллоо.
Мэдээллийн алба

Германы “Бундес лиг”-ийн шилдэг багуудын нэг “Байер Леверкузен” улирлын 19 дэх тоглолтдоо “Гамбург” клубын талбайд зочиллоо. Грекийн шигшээ багийн хамгаалагч Кирьякос Пападопулос энэ удаад хожлын гоолыг оруулж, “Гамбург”-т ялалтын 3 оноог авчирч чаджээ. Тэд одоогоор лигийн хүснэгтийн 16-р байрт 15 оноотой улирлыг үргэлжлүүлж байна.

Энэ улирлын эхний хагаст "Леверкузен" Кяриакос Пападопоулосийг "Лайпциг"-т зээлсэн бол өвлийн солилцоо, наймааны цонхоор "Гамбург"-т зээлсэн. "Ханзеат"-ууд одоогоор дээд лигт үлдэхийн төлөө тэмцэж байгаа юм. Сонирхолтой нь Грек хамгаалагчид шинэ баг нь 9 дугаарыг өгч өнөөх нь хуучин багийнхаа эсрэг "Номер 9" буюу үзүүрийн довтлогчийн үүргээ амжилттай биелүүлж 2017 оны анхны ялалтаа авлаа. "Үлэг гүрвэлүүд" дээд лигээс унаж байсан түүх байхгүй.


















