Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пара жүдочдын эмэгтэй баг алт, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадамд оролцсон манай жүдочид багийн тэмцээнд амжилттай оролцлоо. Эмэгтэй баг түрүүлж аваргын алтан медалийг зүүсэн бол, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пара жүдочдын эмэгтэй баг алт, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ
Пара жүдочдын эмэгтэй баг алт, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадамд оролцсон манай жүдочид багийн тэмцээнд амжилттай оролцлоо. Эмэгтэй баг түрүүлж аваргын алтан медалийг зүүсэн бол, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй жүдочид Иранд 2:3 онооны харьцаагаар хожигдсон ч Тайландын багийг 5:0-оор буулган авч, хүрэл медаль хүртсэн. Эмэгтэй баг Тайландыг 2:1, БНХАУ-ын жудочдыг 3:0 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Энэтхэгийн багийг 3:0-оор ялж, Азийн пара наадмын алтан медалийг хүртээд байна.

Хуваалцах