Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пара жүдочид дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд оролцоно

Олимпийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пара жүдочид дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд оролцоно
Пара жүдочид дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд оролцоно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Форт-Уэйн хотод маргааш эхлэх дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай улсын пара жүдогийн баг тамирчид оролцохоор хүлгийн жолоо заллаа.

Олимпийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцоно. Монгол Улсын баг тамирчид уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн медаль хараахан хүртээгүй байна.

Хуваалцах