Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пара хөнгөн атлетикийн ДАШТ-д манай хоёр тамирчин оролцоно

Катарын Доха хотноо аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пара хөнгөн атлетикийн ДАШТ-д манай хоёр тамирчин оролцоно
Пара хөнгөн атлетикийн ДАШТ-д манай хоёр тамирчин оролцоно. Зураг: МҮОНРТ

Катарын Доха хотноо аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Манай улсаас пара хөнгөн атлетикийн F-57 ангилалд шидэлтийн төрлөөр “РИО-2016” паралимпийн наадамд эрх авсан тамирчин Г.Цогтгэрэл, F-41 ангилалд шидэлтийн төрлөөр Ц.Баттулга нар оролцоно. Тамирчид өчигдөр Доха хотыг зорьжээ. Тэдний дасгалжуулагчаар Ц.Нэргүйбаатар ажиллах бол баг тамирчдыг Ц.Одонбаяр ахалж байна.

ДАШТ-ээс “РИО-2016” паралимпийн наадмын эрх олгогдох ба 2015 оны чансааг шинэчлэн гаргах юм. Манай улсаас пара хөнгөн атлетикийн ДАШТ-д 2013 оноос хоёр дахь удаагаа оролцож байгаа юм.

Хуваалцах