Пара хөнгөн атлетикийн улсын аваргаас Дарханы баг аваргын цом хүртэв
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийн баг түрүүлж, аваргын цом хүртлээ. Дархан хотод анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”
Мэдээллийн алба

Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийн баг түрүүлж, аваргын цом хүртлээ. Дархан хотод анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргажээ.
Спортын 22 төрлөөр зохион байгуулсан тэмцээнд 14 аймаг, нийслэлийн 3 дүүргээс 191 тамирчин, 22 зайд 65 багц медалийн төлөө өрсөлджээ. Багийн нэгдсэн дүнгээр Дархан-Уул аймгийн баг тэргүүлсэн нь тус тэмцээний хошой аварга болсон баярт үйл явдал болсон байна.
Тэмцээний дэд байрыг Архангай аймгийн баг, 3-р байрыг “Хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв”-ийн баг тус тус эзэллээ.


















