Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пара тамирчдын Спортын ордон барих хөрөнгийг шийдвэрлэжээ

Монголын паралимпийн холбоо санаачлан ССАЖЯ, Засгийн газрын дэмжлэгтэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих хөрөнгийг шийдвэрлэжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пара тамирчдын Спортын ордон барих хөрөнгийг шийдвэрлэжээ
Пара тамирчдын Спортын ордон барих хөрөнгийг шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Монголын паралимпийн холбоо санаачлан ССАЖЯ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих хөрөнгийг шийдвэрлэжээ. Барилгын ажил одоогоор зураг төслийн шатандаа явж байна. Спортын ордонг ирэх 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба пара тамирчдын явах шат, барих бариулнаас эхлээд олон улсын стандартын дагуу зориулалтын тоноглол хэрэгсэлтэйгээр хийх юм. Мөн одоо байгаа паралимпийн спортын 13 төрлөөр үйл ажиллагаагаа явуулж буй холбоод болон, тэдгээрт тус тусын өрөө, бэлтгэл хийх заал танхимтай байхаар барилгын зургийг төлөвлөж байна.

Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо: "Спортын бэлтгэл хийх орчин нөхцөл гэдэг бол тамирчдын амжилт гаргах гол үндэс нь байдаг. Бэлтгэл сургуулилалт хийхэд тамирчдад тулгардаг гол бэрхшээлийн нэг бол танхимын асуудал юм. Тиймээс үүнийг бид шийдвэрлэхгүй байж болохгүй. Барилгын ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Харин доторх хэрэглэл, материалын тухайд Сочигийн олимпийн үеэр олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгчтэй уулзаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. Бидний хүсэлтийг хүлээн авч, тусалж дэмжихээ илэрхийлээд байгаа" хэмээн мэдэгджээ.

Хуваалцах