Паралимп эхлэхэд найм хоног үлдлээ
Сүхбаатар аймгийн уугуул, 20 настай Б.Ганболд Ж.Дашдондог дасгалжуулагчийн удирдлагад цагаан олимпт хүч сорих ажээ.
Мэдээллийн алба
Сочи 2014 өвлийн Паралимп эхлэхэд найм хоног үлдлээ. Нийт 45 орны 1650 гаруй пара тамирчид спортын таван төрөлд 72 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Олон улсын паралимпийн хорооноос Монголын цаначин Б.Ганболдыг LW8 ангилалд “Сочи-2014” паралимпийн эрх авсныг албан ёсоор батласан. Тэрбээр Америкийн нээлттэй тэмцээн, Шведийн ДАШТ, Сочид болсон Дэлхийн цомын тэмцээнд тус тус оролцсон билээ. Парацанын энэхүү төрөл Азийн орнуудаас Япон, БНХАУ, Монголд түлхүү хөгжиж байгаа аж.
Сүхбаатар аймгийн уугуул, 20 настай Б.Ганболд Ж.Дашдондог дасгалжуулагчийн удирдлагад цагаан олимпт хүч сорих ажээ.



















