Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Паралимпийн бамбар өртөөлж эхэллээ

Ирэх гуравдугаар сарын 7-нд Сочид нээлтээ хийх паралимпийн бамбар Алс Дорнодын зүүн цэгээс хөдөллөө. Нар мандахад ОХУ-д хамгийн түрүүнд харагддаг Дежневийн хадан цохион дээр олимпийн бамбарыг өчигдөр асаасан байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Паралимпийн бамбар өртөөлж эхэллээ
Паралимпийн бамбар өртөөлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ирэх гуравдугаар сарын 7-нд Сочид нээлтээ хийх паралимпийн бамбар Алс Дорнодын зүүн цэгээс хөдөллөө.
Нар мандахад ОХУ-д хамгийн түрүүнд харагддаг Дежневийн хадан цохион дээр олимпийн бамбарыг өчигдөр асаасан байна.
Лондонд болсон зуны паралимпийн сэлэлтийн тэм­цээний шагналт 17 настай Андрей Гладков, Чукотын аварга тамирчин Валентина Эттон нар бамбарыг хамгийн эхэнд өртөөлсөн юм.

Оросын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Терентьев хэлэхдээ бамбарыг 1.5 мянган хүн өртөөлөх бөгөөд бамбарыг хэд хэдэн хотод нэг өдөрт зэрэг асаана гэжээ.

Сочигийн “Фишт” цэн­гэлдэх хүрээлэнд асаах бам­­­барыг паралимпийн та­­мирчдаас гадна сайн санааны сангийн зохион бай­гуулагчид, урлаг соёлын зүтгэлтнүүд өртөөлөх юм.

Хуваалцах