Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Паралимпийн фото сурвалжлага

Энэ сарын наймны өдөр Бразилийн Рио-Де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн паралимпийн XV дахь удаагийн наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Паралимпийн фото сурвалжлага
Паралимпийн фото сурвалжлага. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын наймны өдөр Бразилийн Рио-Де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн паралимпийн XV дахь удаагийн наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн паралимпийн наадамд дэлхийн 160 орны 4000 гаруй тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж буй юм. "Рио-2016” паралимпийн хөтөлбөрт суугаа сагсан бөмбөг, дугуй, суугаа гар бөмбөг, голбол, жүдо, хөнгөн атлетик, ширээний теннис, хүндийг өргөлт, усан сэлэлт, суугаа регби, байт харваа, буудлага, суугаа теннис, таван хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөг, долоон хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөгийн тэмцээнээс гадна каноэ, триатлон, сэлүүрт завины төрлүүд анх удаа нэмэгдсэн.

Уншигч та бүхэнд паралимпийн үеэр буулгасан гэрэл зургуудыг хүргэе.

Хуваалцах