Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Паралимпийн медаль харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээгдсэнээрээ онцлог

Тус олимпийн наадамд зориулсан 5000 орчим медалийг гар утас, зөөврийн компьютер гэх мэт хаягдал цахилгаан хэрэгслүүдээс гаргаж авсан металлаар хийжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Паралимпийн медаль харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээгдсэнээрээ онцлог
Паралимпийн медаль харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээгдсэнээрээ онцлог. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах паралимпийн медалийг өнгөрсөн ням гарагт танилцуулжээ.

Уг медалиуд нь анх удаа харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээсэн гэдгээрээ онцлог болж байгаа аж.

Тус олимпийн наадамд зориулсан 5000 орчим медалийг гар утас, зөөврийн компьютер гэх мэт хаягдал цахилгаан хэрэгслүүдээс гаргаж авсан металлаар хийжээ.

2017 оноос хаягдал материал цуглуулах кампанит ажлын хүрээнд олимпийн наадмыг зохион байгуулагчид нийт 80 мянган тонн хаягдал цуглуулсан аж. Үүнээс 32 кг алт, 3,500 кг мөнгө, 2,200 кг зэс гаргаж авсан байна.

Хуваалцах