Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Паралимпийн наадмын зарим спортын төрөл хасагдахад хүрээд байна

Бразилийн Засгийн газар паралимпийг зохион байгуулахад 250 сая реал буюу 80 сая доллар дутуу байгааг албан ёсоор зарлалаа.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Паралимпийн наадмын зарим спортын төрөл хасагдахад хүрээд байна
Паралимпийн наадмын зарим спортын төрөл хасагдахад хүрээд байна. Зураг: МҮОНРТ

Бразилийн Засгийн газар паралимпийг зохион байгуулахад 250 сая реал буюу 80 сая доллар дутуу байгааг албан ёсоор зарлалаа.
Одоогоор паралимпийн тасалбарын дөнгөж 12 хувь нь зарагдсан байна. Тиймээс төсвөө хэмнэхийн тулд паралимпийг сурвалжлах хэвлэл мэдээллийнхний тоог бууруулжээ. Хэрвээ асуудлыг шийдэж чадахгүй бол Рио-Де-Жанейро хотод зохион байгуулагдах паралимпийн наадмын хөтөлбөрөөс зарим спортын төрлийг хасах дээрээ тулаад байгаа аж. Одоогоор спортын аль төрлүүд хасагдах нь тодорхойгүй байна.

Олон улсын паралимпийн хорооны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Крейг Спенсийн мэдээлж байгаагаар Рио олимпийг зохион байгуулагчид олимп болон паралимпод шаардлагатай 7.4 тэрбум реалыг (2.3 тэрбум доллар) бүрдүүлж чадаагүй аж. Энэ мөнгө зөвхөн олимпийн нээлт, хаалтын ажиллагаа биш тамирчдын өдөр тутмын хоол, замын зардал зэрэгт зарцуулагдах юм байна.

Энэхүү санхүүгийн хүндрэлээс болж "Олимп зохион байгуулах хороо" Рио-Де-Жанейро хотод тамирчдыг авч ирэх зардлыг дааж чадахгүй байдалд хүрээд байна. Үүнтэй холбоотой Ази, Африкийн буурай хөгжилтэй 50 гаруй орны тамирчид паралимпод оролцох эсэх нь тодорхойгүй болжээ.

Паралимпод дэлхийн 176 орны 4300 тамирчин оролцохоор төлөвлөсөн юм.

Хуваалцах